“WHAT3WORDS БУЮУ 3 ҮГТ ХАЯГТ НЭГДЭЦГЭЭЕ” СУРГАЛТАД ДУНД АНГИЙН СУРАГЧИД ХАМРАГДЛАА.

viber_image_2024-03-11_02-02-53-186-1.jpg

“Бор-Өндөр” цогцолбор сургуулийн дунд ангийн сурагчдад “Галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, ” What3words буюу 3 үгт хаягийн талаар танилцуулж, хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар: “Галын аюулгүй байдлын тухай” хуульд заасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг танилцуулж Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан нөхцөл, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэрт өртсөн үед амь насаа хэрхэн хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглах, мөн ” What3words аппликейшн ашиглан хаяг байршлаа зөв тодорхойлсноор яаралтай тусламжийг цаг алдалгүй тусламж авах боломжтой талаар мэдлэг олголоо.

scroll to top