АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

viber_image_2024-02-20_12-11-43-929.jpg

Улсын болон аймгийн онцгой комисс Дархан суманд ажиллаа. Энэ үеэр эхний ээлжид 6.5 тн хивэг , туулах чадвар сайтай зам гаргах машин техник, эрүүл мэндийн үзлэг зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажлын хэсэгт багтаж буй эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг очиж хүргэнэ.

Мөн аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбат  ажлын хэсэгт гамшгийн үед ажиллах албаны бэлтгэл бэлэн байдал, тулгамдаж буй зарим асуудлаар танилцуулга хийж ажиллалаа.

 Цаашид Сумдын бэлэн байдлыг хангаж мэргэжлийн ангийн үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн шаардлагатай тусламж үзүүлэх малчин айл өрхийн тоо судалгааг гарган тусламжийг үе шаттайгаар хүргэх, сумын гамшгийн эрсдэлийн сангаас техник хэрэгслийн зардлыг шийдвэрлэж туулах чадавх сайтай машин техникийн бэлэн байдлыг хангуулах, улсаас олгож буй тэжээлийг зөв зохистой хүртээмжтэй хүргэх ажлыг сумд богино хугацаанд зохион байгуулах талаар чиглэл өгч мөн шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг онцгой комисс үүрэг болголоо.

scroll to top