МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДААС ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ШУУРХАЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

426582769_261948563610684_3251993138631057567_n.jpg

Маргааш буюу энэ сарын 17-нд цаг агаарын аюулт үзэгдэл болно гэж цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх үүднээс Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, УЦУОШГ, Харгуй ТӨХК-ын мэргэжилтнүүд сумдын ЗДТГ-ын дарга нартай шуурхай цахим хурлыг зохион байгуулж, мэдээлэл өглөө.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн хэмжээнд зохион байгуулагдах уралдаан тэмцээнүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах, сумдын онцгой комисс иргэд, малчдыг онцын шаардлагагүй бол хол замд гаргахгүй байх тал дээр анхаарах, цаг агаарын нөхцөл байдлын мэдээллээр хангах зэрэг чиглэлүүдийг өглөө.

 Маргааш үзэгдэх цаг агаарын аюулт үзэгдэл Галшар, Баянхутаг сум болон Дархан, Баянмөнх сумын зүүн талаар удаан үргэлжлэх төлөвтэй байгаа тул сонор сэрэмжтэй байж, бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангахыг анхаарууллаа.

Мөн тус цахим хурлаар сумдын дарга, захирагч нарт 3 үгт хаягаар байршил тодорхойлох ”What3words” аппликэйшн гар утсандаа татах, ашиглах зааврыг өгч ажиллалаа.

scroll to top