АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ОРЛОГЧ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Ж.ЭРДЭНЭБАТ БОР-ӨНДӨР СУМАНД АЖИЛЛАЛАА.

403612215_1488610948383774_6265900223636412938_n.jpg

УОК-ын даргын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгийн Онцгой комиссын орлогч, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбат 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт  ЗДТГ-ын Иргэний танхимд сумын Онцгой комиссын гишүүдтэй цаг үеийн асуудлаар хуралдлаа. “Өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй сумд”- ын бодит нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцах, аймгийн Засаг даргын албан даалгавар, үүргийн хэрэгжилт, сумын аюулгүй өвс, тэжээлийн нөөцийн бүрдүүлэлт, сумын Онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,  тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, “Шуурхай штаб” байгуулах цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, холбогдох үүрэг чиглэл өгч, зөвлөмжөөр ханган ажиллалаа.

scroll to top