Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.



Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, байгууллагын бодлого, зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, төсөв, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд үнэлгээ, дүгнэлт хийнэ.


