“Их ирээдүй” сургуулийн 4, 5 дугаар ангийн сурагчдад “Галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар: Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан нөхцөл, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэрт өртсөн үед амь насаа хэрхэн хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглах, мөн “Газар хөдлөлт”-ийн гамшгийн үед авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олголоо.
“ИХ ИРЭЭДҮЙ” СУРГУУЛИЙН СУРАГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
