Урсгал болон тогтмол уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль 2023 оны 9 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт сумын Онон гол, Ёл нуурт энэ онд тусгагдсан нэгдсэн төлөвлөгөөний дагуу 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Усны дадлага сургуульд Аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 5 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн өгч орон нутгийн гамшиг, осолтой тэмцэх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тус дадлага сургуульд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, бүлэг, Гал түймэр унтраах, аврах 32, 42 49 дүгээр ангийн алба хаагчид мөн Батширээт сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн хамрагдаж
Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг хүндрүүлсэн нөхцөлд явуулж сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх шинээр албанд томилогдон орсон албан хаагч, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн ур чадварыг нэмэгдүүлэх уснаас эрэн хайх, аврах ажлын дадлага сургууль зохион байгууллаа.
