АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

383428483_628335106145641_2487311660523988729_n-1.jpg

“Олон улсын ахмадын баярын өдөр”-ийг тохиолдуулан Онцгой байдлын газрын нийт ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ахмадууд Онцгой байдлын газрын үйл ажиллагаа бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Жил бүр уламжлал болгон явуулдаг “Азтан шалгаруулах сугалаа”-нд 8 азтан шалгарч, супер азтанаар, бэлтгэл ахмад Ө.Бат-Эрдэнэ шалгарч 55 инчийн смарт зурагтны эзэн боллоо.

✅️Мөн Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн тэмдэгээр: ➡️Бэлтгэл дэд хурандаа Н.Нацагдорж,

➡️Ахмад Б.Ганбүүвэй,

➡️Бэлтгэл ахлах ахлагч Б.Дамдинпүрэв, Л.Алтанцог нар,

✅️Монгол Ардын Намын 100 жилийн ойн тэмдэгээр:

➡️Бэлтгэл хошууч Н.Хуягбаатар

➡️Бэлтгэл ахлах ахлагч Б.Болд-Эрдэнэ нарыг шагнаж урамшууллаа.

scroll to top