Шадар сайдын баталсан “Үер усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээн”-ий ажлын хүрээнд зохион байгуулагдсан аймгийн Засаг даргын ,Үер усы ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээн”-ий удирдамжийн хэрэгжилтийг хангаж сурагчдад сургалт зохион байгууллалаа.

Уг ажлын хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн 224 сурагчид мэдлэг олгох зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын 06-ний өдөр “Үер усны ослоос урьдчилан сэргийлэх”, “Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх” сэдвээр танхимын 1 цагийн сургалт зохион байгууллалаа. Тус сургалтаар аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэр гарах шалтгаан нөхцөл, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжийн ашиглалтын талаар мэдлэг олголоо.


