ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 42 ДУГААР АНГИ “ТАКТИКИЙН СУРГУУЛЬ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

346099018_206650898848414_7071449423747549488_n.jpg

2023.05.18-ны өдөр “Тактикийн дадлага, сургалт”-ыг Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Сургалтаар тус байгууллагын угтах үйлчилгээний хэсэгт гарсан гал түймрийг унтраах, уурхайн гүн рүү ордог цахилгаан шатны цамхгаас нэрвэгдэгчийг аврах, осолдогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, байгууллагын алба хаагчаар гал унтраагуур ашиглах зэрэг дадлага хийж, гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх танхимын 1 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалтад Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангиас 25 алба хаагч, оролцогч байгууллагаас 13 ажилтан нийт 38 ажилтан албан хаагч хамрагдлаа.

scroll to top