“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-үүд үргэлжилж байна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн ИТХ-ын 2022 оны Аравдугаар хуралдааны 07 дугаар тогтоолоор “Гучин сая мод” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа билээ.




Энэ хүрээнд 2023 оны хаврын улирлын “Бүх нийтийн мод тарих өдөр” арга хэмжээг зохион байгуулж өнөөдөр 08:00 цагт Чингисийн талбайд нээлтээ хийлээ. 2023 оны Хаврын мод тарих үндэсний өдрүүдийг “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатай зохион байгуулж байгаа. Хаврын мод тарих ажилд Онцгой байдлын газрын албан хаагчид нэгдэж Чингисийн хаалганаас Чингис хот руу орох зам дагуу 80 ширхэг улиас тарьж, өнгөрсөн жил тарьсан модонд цэнэг усалгаа хийлээ.


