Хэнтий аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, бие бүрэлдэхүүний бие бялдрыг хөгжүүлэх, гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, гамшгийн аюулаас нэрвэгсдийг аврах, эрэн хайх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлага олгох зорилгоор
1. Торон саадыг давах
2. Элстэй хайрцаг зөөх/ тэсэрч дэлбэрэх бодис/
3. Химийн 1,2 дугаар норматив
4. Байр зүйн аргаар өгөгдсөн тэмдэгтийг олох
5. Гранат шидэх
6. Тэвшин дэхь гал болон “Ой хээрийн түймэр” унтраах гэсэн төрлүүдээр Хэнтий аймгийн Баруун бүсийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Баянмөнх, сумдын мэргэжлийн ангиудын дунд АВРАГЧ-2023, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ӨСВӨРИЙН АВРАГЧ- 2023” тэмцээнийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газартай хамтран амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
“АВРАГЧ-2023”
1 дүгээр байрт – Бор-Өндөр сумын О.Баярмагнай ахлагчтай “Гранат” баг
2 дугаар байрт – Баянмөнх сумын Б.Батбаатар ахлагчтай “Харцага” баг
3 дугаар байрт– Дэлгэрхаан сумын Г.Батнасан ахлагчтай “Хөдөө арал баг”
“ӨСВӨРИЙН АВРАГЧ- 2023”
1 дүгээр байрт – Баянмөнх сумын Э.Саруулбуян ахлагчтай “Галт шувуу” баг
2 дугаар байрт – Бор-Өндөр сумын У.Энхжин ахлагчтай “Аttack” баг
3 дугаар байрт- Цэнхэрмандал сумын Э.Ганцоож ахлагчтай “Сүлд” багууд тус тус шалгарлаа. Ур чадвар, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн нийт баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе.








