ЗҮҮН БҮСИЙН СУМДЫН ГАМШГААС ХАМГААЛАХ МЭРГЭЖЛИЙН АНГИУДЫН ДУНД “АВРАГЧ-2023”, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД “ӨСВӨРИЙН АВРАГЧ – 2023” ТЭМЦЭЭН ТУС ТУС ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

346130735_627129175986424_2860750160268736458_n.jpg

Хэнтий аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, бие бүрэлдэхүүний бие бялдрыг хөгжүүлэх, гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, гамшгийн аюулаас нэрвэгсдийг аврах, эрэн хайх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлага олгох зорилгоор

1. Торон саадыг давах

2. Элстэй хайрцаг зөөх/ тэсэрч дэлбэрэх бодис/

3. Химийн 1,2 дугаар норматив

4. Байр зүйн аргаар өгөгдсөн тэмдэгтийг олох

5. Гранат шидэх

6. Тэвшин дэхь гал болон “Ой хээрийн түймэр” унтраах гэсэн төрлүүдээр Хэнтий аймгийн Зүүн бүсийн Батноров, Баян-Овоо, Хэрлэн, Баянхутаг, Галшар, Бэрх тосгон, Норовлин сумдын мэргэжлийн ангиудын дунд “АВРАГЧ-2023” тэмцээн, тус сумдын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ӨСВӨРИЙН АВРАГЧ- 2023” тэмцээнийг 2023 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Норовлин сумын Засаг даргын тамгын газартай хамтран амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.







“АВРАГЧ-2023”

1 дүгээр байрт – Баян-Овоо сум “Хар сүлд” баг    

2 дугаар байрт – Баянхутаг  “Баян” баг

3 дугаар байрт- Норовлин “Шонхор” баг

“ӨСВӨРИЙН АВРАГЧ- 2023”

1 дүгээр байрт – Батноров сум “Тэнгэр Андгай” баг

2 дугаар байрт – Баянхутаг  “Баян” баг

3 дугаар байрт- Баян-Овоо сум “Хар сүлд” багууд тус тус шалгарлаа. Ур чадвар, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн нийт баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.

scroll to top