ХОЙД БҮСИЙН СУМДЫН ГАМШГААС ХАМГААЛАХ МЭРГЭЖЛИЙН АНГИУДЫН ДУНД “АВРАГЧ-2023”, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД “ӨСВӨРИЙН АВРАГЧ – 2023” ТЭМЦЭЭН ТУС ТУС ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

nuur.jpg

Хэнтий аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, бие бүрэлдэхүүний бие бялдрыг хөгжүүлэх, гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, гамшгийн аюулаас нэрвэгсдийг аврах, эрэн хайх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлага олгох зорилгоор

1. Торон саадыг давах

2. Элстэй хайрцаг зөөх/ тэсэрч дэлбэрэх бодис/

3. Химийн 1,2 дугаар норматив

4. Байр зүйн аргаар өгөгдсөн тэмдэгтийг олох

5. Гранат шидэх

6. Тэвшин дэхь гал болон “Ой хээрийн түймэр” унтраах гэсэн төрлүүдээр Хэнтий аймгийн Хойд бүсийн Баян-Адрага, Биндэр, Батширээт, Гурванбаян, Дадал, Өлзийт тосгон, Өмнөдэлгэр сумдын мэргэжлийн ангиудын дунд “АВРАГЧ-2023” тэмцээн, тус сумдын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ӨСВӨРИЙН АВРАГЧ- 2023” тэмцээнийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Биндэр сумын Засаг даргын тамгын газартай хамтран амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

“АВРАГЧ-2023”

1 дүгээр байрт – Гурван баян тосгон “Жавхлант” баг

2 дугаар байрт – Дадал сум “Баян-Овоо” баг

3 дугаар байрт– Биндэр сум “Шонхор” баг

“ӨСВӨРИЙН АВРАГЧ- 2023”

1 дүгээр байрт – Биндэр сум “Шонхор” баг

2 дугаар байрт – Гурван баян тосгон “Жавхлант” баг

3 дугаар байрт– Дадал сум “Хас” багууд тус тус шалгарлаа. Ур чадвар, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн нийт баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

scroll to top