ДАДАЛ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

DSC_1594.jpg

Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж, бодлого, шийдвэр, аймгийн засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн, гамшиг осолтой тэмцэх техник, багаж хэрэгслийн бэлэн байдлыг  дээшлүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг Дадал суманд зохион байгуулахаар сургалтын бэлтгэл ажлыг эхлүүллээ. Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдана.

2023 оны 5 дугаар сарын 09 нд сумын онцгой комиссын 03 дугаар хуралыг хуралдуулж гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажил хангах ажлын төлөвлөгөөтэй танилцаж хийгдэх ажлын талаар чиглэл өгч ажиллаж банйа.

Бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг мэргэжлийн ангийн  бэлэн байдал, хүн нэг бүрийн үүргэвчийн бүрдэл, орон тооны бус штабын байр байгуулах ажлаар үргэлжлэн явагдана.

scroll to top