СУМДАД ШУУРХАЙ БҮЛЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

345905499_622162816502926_4432294007707206761_n.jpg

Улсын онцгой комиссын 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврыг үндэслэн аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай 02 дугаар албаны даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Албан даалгаврын хүрээнд Онцгой байдлын газрын дарга, Баян-овоо сумын засаг даргатай хамтран баталсан удирдамжийг хэрэгжүүлэн Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Ч.Гантогтохоор ахлуулсан шуурхай бүлэг Баян-Овоо суманд ажиллах хугацаанд онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх танхимын сургалт, иргэд, малчдад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг багийн айл өхүүдээр явж зохион байгуулж, малын сэг зэм устгал, сумын төвийн айл өрхийн галын аюулгүй байдлын хяналт шалгалт, нуур, голын ай сав газар урьдчилан сэргийлэх самбар байрлуулж ажилласан. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийгдсэн ажлыг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр сумын засаг даргад тайлагнаж ажиллаа.

scroll to top