“ЦЭРЭГ-СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН”-Д ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД НЭГДҮГЭЭР БАЙРТ ШАЛГАРЛАА.

335776654_189262350490417_2382375222535025796_n-scaled.jpg

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг. “Цэрэг-спортын цогцолбор тэмцээн” хоёр өдөр үргэлжилж, 180 гаруй албан хаагч оролцсон бөгөөд цэрэгжлийн спортын гурван төрөлт, буудлага, гар бөмбөг, дартс, шатар, хүчний гурван төрөлт нийт зургаан төрлийн тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж нийлбэр дүнгээр аймгийн Онцгой байдлын газар нэгдүгээр байр, Хилийн цэргийн 0287 дугаар анги хоёрдугаар байр, Зэвсэгт хүчний 232 дугаар анги гутгаар байрт тус тус шалгарлаа.

scroll to top