Төрийн банкны ажилтнуудад “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар: “Галын аюулгүй байдлын тухай” хуульд заасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг танилцуулж Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан нөхцөл, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэрт өртсөн үед амь насаа хэрхэн хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглах, талаар мэдлэг олголоо.

