Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын, Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангид 2023.02.23-ны өдрийн 12:10 цагт Бор-Өндөр сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ORANGE” супер маркет шатаж байна гэсэн дуудлагын дагуу 1 дүгээр салааны захирагч ахмад Ц.Батбаатараар ахлуулсан 7 алба хаагч, 2 автомашинтай гал түймэр унтраах үйл ажиллагааг зохион байгуулж, 12х12 харьцаатай, өндөр нь 7м, 2 давхар сендвичин барилгад гарсан галыг бүрэн унтрааж, аж ахуйн нэгж байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учрахаас сэргийлж, авран хамгааллаа.




