УУЛНААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ.

2.jpg

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулилт”-ийг аймгийн төвөөс 35 км зайд байрлах Мөрөн сумын “Эхэн Ус” гэдэг газар 2 хоногийн хугацаатай зохион байгууллаа. Дадлага сургуульд Онцгой байдлын газрын харьяа салбар нэгжүүдээс бүрдсэн 28 алба хаагч хамрагдлаа. Мөн Эрэн хайх аврах салбарын  Чарли дуудлагатай албаны эрэлч нохой ашиглан нэрвэгдэгчийг илрүүлэх, 15-20 метрийн өндөрт аврах олс ашиглан гарах, эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, нэрвэгдэгсдийг буулгах, нүүлгэн шилжүүлэх, аврагчид аюулгүй байдлаа  хэрхэн хангах талаар мэдлэгээ дээшлүүллээ. Сүүлийн үед иргэд амарч зугаалах, уулын спорт сонирхох нь олширч, улмаар өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагууд нэмэгдэх хандлагатай болсон. Ийм учраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, шинэ алба хаагчдаа сургаж дадлагажуулах зорилгоор сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа.

scroll to top