ХӨВӨГЧ ХАНТААЗЫГ АЛБА ХААГЧИД СЭЛБЭЖ ОЁЖЭЭ…

300040872_377146391264515_6448159974766455569_n.jpg

ХӨВӨГЧ ХАНТААЗЫГ АЛБА ХААГЧИД СЭЛБЭЖ ОЁЖЭЭ… Хэнтий аймгийн Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид уснаас хөвөгч хантааз ханзарч, мөн хамгаалалтын бүчнүүд тасарч муудсан байсныг өөрсдийн санаачилгаар сэлбэн оёж, бүчнүүдийг солин хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангахад санаачилга гарган ажилласан байна. Тодруулбал тус салбарын аврагч-химичин дэд ахлагч Н.Гарьдмагнай, аврагч-усчин дэд ахлагч Ш.Нямдорж нарын санаачилга бөгөөд хөвөгч хантаазыг сэлбэх материалыг хамт олноороо авч, дээрх алба хаагчид өөрсдөө оёдлын машин дээр оёжээ. Албаны бэлтгэл бэлэн байдал, ажиллах нөхцөл боломжийг өөрсдийн санаачилгаар сайжруулан ажилласан салбарын хамт олондоо ажлын амжилт хүсье.

scroll to top