АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХЭЭРИЙН УДИРДЛАГЫН БАЙРТАЙ БОЛЛОО

286936723_334289562216865_8996760383313922778_n.jpg

Засаг даргын 2022 оны А/233 дугаар захирамжийн хүрээнд, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох, болзошгүй гамшиг ослын үед газар дээр нь шуурхай арга хэмжээг авч удирдлага, зохион байгуулалтаар хангах, хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд зориулагдсан “Хээрийн удирдлагын байр болох 2 ширхэг майханг аймгийн Онцгой комисс хүлээн авлаа. Мөн цахилгаан эрчим хүч хязгаарлах, цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг хийх, гэмтэл засварлах үед цахилгаан эрчим хүчээр зайлшгүй хангах, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын 2022 оны А/134 дүгээр захирамжаар 150 квт-ын дизель генераторт чиргүүл, тус газрын шуурхай албаны ГАЗЕЛЬ автомашины хөдөлгүүрийг бүрэн шинэчлэж бэлэн байдалд оруулсантай Онцгой комиссын гишүүд танилцаж, бат бөх чанартай чиргүүл хийснийг ихэд сайшаалаа.

scroll to top