ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН “УСНЫ СУРГАЛТ-2021” ДАДЛАГА СУРГУУЛЬ 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 11, 12-НЫ ӨДРҮҮДЭД ЧИНГИС ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

nuur.jpg

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын анги, салбар нэгжүүдийн дунд “Усны сургалт-2021”  дадлага сургуулийг 2021 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Чингис хотод зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү сургалт нь хоёр  өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр танхимын сургалтаар эхэллээ.

Танхимын сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш, гамшиг судлалын магистр, хошууч М.Цогтбаяр “Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдвээр хичээл орж, алба хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Алба хаагчдын онолоор судалсан мэдлэгийг бататгаж,  газар орон дээр бодит байдалд тулгуурлан хийх дадлага сургалт маргааш буюу 08 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдана.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top