ХЭРЛЭН ГОЛД ОСОЛДСОН ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ОЛЛОО

received_572319050804853.jpeg

2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 14:38 цагт Хэнтий аймгийн Баянхутаг  сум  Цант 3 дугаар баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, сумын төвөөс баруун хойд  зүгт 32 км /-т Хаяаны дэрс гэдэг газар Хэрлэн голд  “Г” /29 настай эрэгтэй /  үхрээ голоос гаргах гэж яваад усанд осолдсон тухай дуудлага  Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт ирсэний дагуу Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбрын дарга хошууч Ч.Гантогтохоор  ахлуулсан 7 алба хаагч, 1 автомашинтай, 1 моторт завь, 1 аврах олс, 2 хамгаалах хувцастай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07 дугаар сарын 18-ны өдрийн 08:48 цагт Чандганы баруун талаас  усанд осолдсон иргэний цогцсыг олж,   Баянхутаг сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өглөө.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top