НУУРЫН УСАНД ХИЙЛДЭГ ГУДАСТАЙ САЛХИНД ТУУГДАН ХӨВЖ ЯВСАН 6 ХҮҮХДИЙГ АВАРЧЭЭ

207470507_160932412770984_2135707748329886320_n.jpg

Хэнтий аймгийг Онцгой байдлын аврагчид “Гүрмийн нуур”-нд хийлдэг гудастай хөвж явсан бага насны 6 хүүхдийг аварчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Гүрмийн нуур”-нд 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр эцэг эхийн хамт амарч зугаалж явсан 6 хүүхэд хараа хяналтгүй, зориулалтын бус хийлдэг гудсаар тоглож байгаад салхинд туугдан нуурын голд хөвж явсныг завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын хоёр алба хаагч  аварч, ар гэрийхэнд нь хүлээлгэж өгсөн байна. Үер усны улмаас гол, нуурын усны түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдэд тавих  хараа хяналтаа сайжруулж, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг анхааруулж байна.

scroll to top