УСНААС ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

216470925_252370852990252_6948136680862049768_n.jpg

Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хэрлэн гол”,  Баян-Овоо сумын “Гүрмийн нуур”-нд  өдөр бүр завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлээр томилгоот бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж,  иргэдийг болзошгүй гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, анхааруулгыг өгч ажиллаж байна. 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд голын эрэг дагуу амарч, зугаалж яваа 1284 тээврийн хэрэгсэл, 3649 иргэнд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэж ажилласан байна.  Гэвч өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймагт усны ослын 2  тохиолдол бүртгэгдэж, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, Газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар ахлуулсан 2 бүлэг, хоёр чиглэлд  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан бүлэг Баян-Овоо сумын гүрмийн нууранд осолдсон иргэний цогцсыг тухайн өдрийн  20:00 цагт олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бол Хэрлэн голд осолдсон 29 настай, иргэн Г-ийн  цогцсыг эрэн хайх ажиллагаа 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийг хэрэгжүүлж,  хайхрамжгүй байдлаасаа болж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top