ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ 07 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР УСНЫ ОСЛЫН ХОЁР ДУУДЛАГА ИРЖ, ЭРЛИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Kherlen_River-scaled.jpg

Баяр, наадмын өдрүүд үргэлжилж иргэд гол, нуурын эрэг дагуу ихээр амарч зугаалж байгаагийн улмаас сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага улсын хэмжээнд нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдөр буюу 07 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн онцгой байдлын газарт  усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын газраас хоёр чиглэлд, эрлийн хоёр баг ажиллаж  байна.

Тодруулбал:

  1. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр 3 дугаар баг /аймгийн төвөөс зүүн  зүгт 140 км, сумын төвөөс зүүн зүгт 1 км/-т  Гүрэмийн нууранд ”   8 настай хүүхэд   /эмэгтэй/  нууранд хийлдэг тоглоом дээр тоглож байгаад живсэн дуудлага 13:10 цагт
  2. Хэнтий аймгийн Баянхутаг  сум  Цант 3 дугаар баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, сумын төвөөс баруун хойд  зүгт 32 км /-т   “Хаяааний дэрс” гэдэг газар Хэрлэн голд  29 настай   Г  үхрээ голоос гаргах гэж яваад усанд живсэн гэсэн дуудлагыг  14:42 цагт ОБГ-т  өгсөний дагуу  Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас эрлийн хоёр баг гарч, эрэн хайх ажиллагааг  явуулж байна.
  • Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, ялангуяа хүүхдийг янз бүрийн хийлдэг завь, хийлдэг гудастай усанд тоглуулах зэргээс үүдэлтэй байна.

Иймд иргэд  гол нуурын ойролцоо амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, гол ус гатлахдаа баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Хэнтий аймгийн Онцгой байдлын  газраас анхааруулж байна.

scroll to top