ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ АМАРЧ, ЗУГААЛЖ ЯВАА 835 ИРГЭНД ГОЛ, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЖЭЭ

FB_IMG_1626064495417.jpg

Үндэсний их баяр наадмын амралт олон хоног үргэлж байгаа энэ үед иргэд гол, нуурыг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Иргэдийг гол усны осол, үерийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас “Завьт эргүүл”, “Хөдөлгөөнт эргүүл”-ийг өдөр бүр ажиллуулж байна.

Өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр томилгоот алба хаагчид, Хэрлэн гол, Баян-Овоо сумын гүрмийн нууранд амарч, зугаалж яваа 225 тээврийн хэрэгсэл, 835 иргэнд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэж ажилласан байна.

Иргэд та бүхэн гол, усны ойролцоо амарч, зугаалж явахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top