ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН “ГҮРМИЙН НУУР”-НД “ЗАВЬТ ЭРГҮҮЛ”-ТЭЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.

received_325896409173430.jpeg

 Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Гүрмийн нуур”-нд завиар эргүүлд гарч, иргэдийг болзошгүй гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Олон хоног үргэлжлэх амралтын өдрүүдэд ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Иргэн та  амарч аялаж зугаалахдаа доорх зүйлсийг анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд:

  • Бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх
  • Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Хүүхдүүдээ хараа хяналтгүй гол усруу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол хараа хяналтандаа байлгах
  • Авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж баталгаатай зам гүүрээр зорчиж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хол замд  анхаарал болгоомжтой зорчихыг Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
scroll to top