ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ АВТОМЕХАНИК ШАТ БҮХИЙ ГАЛ УНТРААХ АВТОМАШИН ГАРДУУЛЖ, АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

203313426_362586015481450_7331197924259094705_n.jpg

Орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж хөгжсөний 17 дахь жилийн ойн өдрийг тохиолдуулан Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Идэрбат нар Онцгой байдлын газрын албан хаагчидтай уулзалт хийж, ОБГ-т 10 давхар хүртэл сунадаг автомеханик шат бүхий гал унтраах автомашиныг хүлээлгэн өглөө. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын хэлэлцээрийн хүрээнд гал түймэр унтраах, аврах, тусгай зориулалтын автомашины нийлүүлэлтийг хийжээ.Үүнчлэн Монгол улсад Онцгой байдлын байгууллага үүсэж нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан албан хаагчдад шагнал гардууллаа. Тодруулбал, Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах салбарын аврагч – усчин, ахлах ахлагч Цэнджавын Төмөрбаатарыг “Цэргийн гавьяаны одон”-гоор- ОБГ-ын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн салааны захирагч, ахмад Гантөмөрийн Одхүүг “Цэргийн хүндэт медаль”-аар- Гал унтраах аврах машины жолооч, ахлах ахлагч Ш.Мөнхзаяаг “Цэргийн хүндэт медаль”-аар,- Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн механик жолооч, ахлах ахлагч П.Баярмагнайг “Цэргийн хүндэт медаль”-аар,- Аймгийн ИТХ-ын “Сүлд” тэмдгээр Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч –гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Ууганбаяр, Хэрлэн сумын эрэн хайх, аврах салбарын аврагч-химичин, ахлагч О.Охинхүү нарыг Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн ГУАМашины жолооч, ахлах ахлагч Д.Оюунбаатарыг, “Аймгийн Хүндэт тэмдэг”-ээр Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн ГУАМашины жолооч, ахлах ахлагч А.Бат-Эрдэнийг,- “Хан Хэнтийн Алдартан” тэмдгээр Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлагч Б.Уламбаярыг- “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах ахлагч С.Мөнхсүхийг, “Байгаль орчны яамны жуух бичиг”-ээр Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлах ахлагч Э.Гансүмбэрэл, “Онц тээвэрчин” цол тэмдгээр Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн ГУАМ-ны жолооч, ахлах ахлагч П.Осгонбаяр нарыг шагнаж урамшууллаа.Үүнчлэн Цэргийн цол олгох журмын дагуу Онцгой байдлын байгууллага үүсэж хөгжсөний 17 жилийн ойг тохиолдлуулан зарим албан хаагчдад цол олгосноос гадна Ковидын үед хариуцлагатай ажилласан албан хаагчдад цалингийн урамшуулал олголоо.

scroll to top