Өнжмөл шар өвсний галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021.04.09-ны өдрийн 2/786 дугаар албан үүрэг, Хэнтий аймгийн Засаг даргын 2021.04.20-ны өдрийн А/188 дугаар захирамж, Хэрлэн сумын Засаг дарга, Онцгой байдлын газрын дарга нарын хамтран баталсан “Өнжмөл шар өвсний галын аюулаас урьдчилан сэргийлэх” удирдамжийн дагуу Хэрлэн сумын 2, 3, 5 дугаар багийн гэр хорооллын эгнээ гудамжинд хургасан өнжмөл шар өвсийг зориудаар шатаах, аюулгүй болгох ажлыг тус газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар анги, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, багийн зохион байгуулагч нартай 2021.04.30-ны өдрөөс эхлэн хамтран зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг нэгдсэн зохион байгуулалттай мэргэжлийн байгууллагын хяналтан доор гүйцэтгэж байгаа тул ард иргэд дур мэдэн өнжмөл шар өвсийг шатаахгүй байж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийн болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

scroll to top