БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД ДУЛААНЫ УЛИРЛЫН ХУВЦСАНД ШИЛЖИЖ, ХУВЦАСНЫ ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/10 дугаар тушаалаар тус  хэлтсийн албан хаагчид өнөөдөр дулааны улирлын хувцсанд шилжлээ.

   Дулааны улирлын хувцсанд шилжсэнтэй холбогдуулан Онцгой байдлын газрын даргын нэрэмжит хувцасны болон жагсаалын нэгдсэн үзлэгийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 08:00 цагт Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн жагсаалын талбайд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан  зохион байгууллаа.

Хувцасны болон жагсаалын нэгдсэн үзлэгт цэргийн дүрэмт хувцасыг дүрмийн дагуу өмсөж, цэргийн хэргийн мэдлэг, ур чадвараар бусдыгаа манлайлан оролцсон Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 1 дүгээр салааны аврагч, гал сөнөөгч дэд ахлагч Т.Цэнджаргалын албан тушаалын  сарын үндсэн цалинг 1 сар 20% нэмж сайшаах саналыг Онцгой байдлын газрын даргад хүргүүллээ.

БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

scroll to top