“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР” ЭНЭ САРЫН 24-25-ны ӨДРҮҮДЭД ТОХИОНО

0325-01-1.png

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.

Үүний дагуу маргааш буюу  03 дугаар сарын 24-ны Лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна. Мөн 03 дугаарын 25-ны өдөр газар хөдлөлтийн үед ажиллах дадлага сургуулийг зохион байгуулах тул аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэм чанд баримтлан идэвхитэй оролцоно уу

scroll to top