“Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үед салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах дадлага сургалт”-ыг зохион байгуулж байна

158636495_2838279916489863_7235690484208754519_n.jpg

“Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үед салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах дадлага сургалт”-ыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсээс санаачлан ДЗМОУБ-ын Бор-Өндөр-1 ОНХХ-ийн багтай хамтран зохион байгуулж байна. Энэхүү сургалтын зорилго нь салбар хоорондын ажиллагааг түргэн шуурхай болгохоос гадна (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэхэд мэдээллийг анхдагч эх үүсвэрээс авах, мэдээллийн нэгдсэн урсгалыг бий болгох, боловсруулах, салбар хоорондын уялдааг хангах Тусгаарлалт болон гэрийн ажиглалтанд байгаа иргэдийг хянах CLIX GPS систем, Google drive, google sheets ашиглан цахим бүртгэл судалгааны шинэ платпормыг цаашид шуурхай штабын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглахад оршиж байгаа юм.

БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

scroll to top