Шар усны аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

FB_IMG_1615368713360.jpg

Монгол улсын Шадар сайдын баталсан “Шар усны аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын 2021 оны А/117 дугаар захирамжийг гарган хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус аймгийн нутгаар урсан өнгөрч буй гол мөрний мөсний зузаан цаг агаарын дулаарлын явцад нимгэрч ард иргэд явганаар болон тээврийн хэрэгсэлтэй гол, нуурын мөсөөр зорчиж цөмрөх эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулан ажиллаж байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хэрлэн голын мөсний зузаан-92, Онон-128, Балж-128, Хурх-44, Барх-126, Эг-102 см зузаантай байна.

scroll to top