БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС НЬ 2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

nuur-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны “Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/308 дугаар тушаал, Онцгой байдлын газрын даргын 2021 оны “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн  төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн хуваарь батлах тухай” А/02 дугаар тушаалаар батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс нь 2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16:00 цагт зохион байгууллаа.

Уг арга хэмжээг Онцгой байдлын хэлтсийн  дарга, дэд хурандаа С.Гантулга нээж,  алба хаагчдад хандаж үг хэлэхдээ тус ангийн удирдлагын хувьд 2020 оны бие бүрэлдэхүүний сургалтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд хичээлийн жилийн I-р үед алба хаагчдын дунд “ШИЛДЭГ ХИЧЭЭЛИЙН КОНСПЕКТ, ТЭМДЭГЛЭЛ, РЕФЕРАТ шалгаруулах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан нь шинэлэг, санаачлагатай ажил болсныг онцлон хэлж, бие бүрэлдэхүүнд хандан 2021 оны хичээлийн жилд илүү шамдан суралцахыг уриалан, амжилт хүслээ.

2021 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааны онцлог нь алба хаагчдаас мэргэжлийн ур чадвар, онолын мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг авсан бөгөөд ур чадвар, онолыг мэдлэгийн түвшинг харгалзан ОБЕГ, ОБГ-ын даргын баталсан бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн  төлөвлөгөө, хөтөлбөртэй уялдуулан 2021 оны сургалтыг зохион байгуулахад оршиж байгаа юм.

Нийт алба хаагчдадаа  сургалтын өндөр амжилт хүсье.

БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

scroll to top