Хэнтий аймагт “КОВИД-19”-ын эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ

124821828_369439394123010_4705996278730307314_n.jpg

Монгол Улсын хүн амын дунд үүссэн коронавируст халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан голомтын хүрээ тэлэх, тархах эрсдэлийг тодорхойлох зорилгоор дөрөв дэх шатны эрсдэлийн үнэлгээг хийлээ.

Тус аймагт “Ковид-19” халдвар тархах эрсдэл “Өндөр” үнэлэгдсэн. Энэ удаагийн эрсдэлийн үнэлгээг АЗДТГ, ЭМГ, ОБГ, МХГ, УЦУОШГ, ТХ,ЦГ, зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж гүйцэтгэн, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмжийг боловсруулж, үнэлгээний дүнг аймгийн Онцгой комисст танилцуулан хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top