“БОР-ӨНДӨР ЦОГЦОЛБОР” СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ БАГШ, АЖИЛЧИД, ХҮҮХДҮҮДЭД ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

124280114_2698381660478190_294031626808247259_n.jpg

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсээс Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сургуулийн “Дотуур байр”-ны 8 багш, ажилчид, дотуур байрны 40 хүүхдэд гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль”, гамшгаас хамгаалах “Бэлэн бай”, “Аврагч мазаалай” сургалтын багцын хичээлүүдийг ашиглан гамшиг ослын талаар ойлголт мэдлэг олгож, болзошгүй аюул, осол, гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг олголоо.

Сургалтанд идэвхитэй оролцсон сургуулийн дотуур байрны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

scroll to top