“НАРХАН” ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛЧДАД ГАМШИГ, ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ ОЛГОЛОО

nuur-narhan.jpg

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсээс Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нархан” цэцэрлэгийн 12 багш ажилчдад гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль”, гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалтын багцын хичээлүүдийг ашиглан  хууль эрх зүй, гамшиг ослын талаар ойлголт мэдлэг олгож, болзошгүй аюул, осол, гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг олгосон юм.

Улсын Онцгой комиссын албан даалгавар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяны хэрэгжилтийг сайн хангаж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг чанд сахиж байгаа “Нархан” цэцэрлэгийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

scroll to top