Бор-Өндөр суманд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

124166148_1032478470588487_7135669166681614734_n-1.jpg

“Яндангаа хөөлье” нэгдсэн арга хэмжээний аяны хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс, Бор-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран  зохион байгуулж байгаа “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээ Бор-Өндөр суманд эхэллээ. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Бор-Өндөр сумын Засаг дарга П.Чинбат, Иргэдийн хурлын дарга Д.Отгонцэцэг, Засаг Даргын Тамгын дарга З.Ууганжаргал, Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Д.Батхүү нар оролцож, сумын Засаг дарга П.Чинбат хэлтсийн бүрэлдэхүүнд хандаж Улсын онцгой комиссын 04 албан даалгаварын хэрэгжилтийг хангуулж ажиллах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг чанартай зохион байгуулах үүрэг чиглэл өглөө.

 Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтийн алба хаагчид  Бор-Өндөр сумын  иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах юм.

БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

scroll to top