“ЭНХЖИН” ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛЧДАД ГАМШИГ, ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ ОЛГОЛОО

123404669_352215812702002_7245728324691014209_n.jpg

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсээс Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” цэцэрлэгийн багш ажилчдад гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль”, гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалтын багцын хичээлүүдийг ашиглан  хууль эрх зүй, гамшиг ослын талаар ойлголт мэдлэг олгож, болзошгүй аюул, осол, гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг олгосон юм.

Танхимын сургалтад  21 багш хамрагдаж, хоёр төрлийн гарын авлага, материалаар хангагдлаа.

scroll to top