ИЖ БҮРЭН ТОНОГЛОЛТОЙ ГУРВАН АВТОМАШИНААР ГАЛ УНТРААХ АЛБАНЫХАН ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛЛЭЭ

nuur.jpg

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах, аврах 32, Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42, Бор-Өндөр сум дахь гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангиудын хүчин чадлыг нэмэгдүүлж иж бүрэн тоноглолтой гурван автомашиныг хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1.2.1.1-д заасан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр “Онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслөөр хэрэгжсэн Беларусь улсад үйлдвэрлэсэн “Маз” маркын тусгай зориулалтын автомашинуудыг 2020.10.09-ний өдөр хүлээн авлаа.
Уг арга хэмжээнд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Ж.Эрдэнэбат, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатар нар оролцож алба хаагчдад хандан хэлсэн үгэндээ Ард иргэдийнхээ төлөө энхийн манаанд зогсож байгаа ОБА-ны алба хаагч та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөж Төрлөх нутаг минь гал түймэр гамшиг ослын гашуун зовлонгүй амар амгалан байх болтугай хэмээн тус газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар анги, Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Бор-Өндөр сумын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн захирагч нарт гал унтраах тусгай зориулалтын автомашины түлхүүрийг гардуулан өглөө.

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар

scroll to top