“ПҮРДЭМ” ХХК-Ы АЖИЛТАН, АЛБА ХААГЧДАД ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

120960758_362874371429713_6559841752164379989_n.jpg

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор Бор-Өндөр сумын 1 дүгээр багт худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг  “ПҮРДЭМ” ХХК-ы 17 ажилтанд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр  1 цагийн танхимын сургалт зохион байгууллаа.

Сэдвийн агуулга:

  • Гал түймрийн тухай ерөнхий ойлголт
  • Тохиолдож буй гал түймрийн шалтгаан
  • Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
  • Гал түймэр тохиолдсон үед хэрхэн амь насаа хамгаалах
  • Гал унтраагуур ашиглах заавар

Сургалтаар “Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах сэдвээр мэдлэг олгож, “Анхаар” аппликэйшнийг танилцуулан ахуйн болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг бүхий 20 ширхэг гарын авлага, материал тарааж, баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж ажиллалаа.

Сургалтын үйл ажиллагаанд тухайн байгууллагын дарга “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлгээ өглөө.

БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

scroll to top