“Архигүй орчин-амар тайван амьдрал” уриалгыг гаргалаа

nuur-1.jpg

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн санаачилсан ажлын хүрээнд Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлстсийн бие бүрэлдэхүүн “Архигүй орчин-амар тайван амьдрал” уриалга гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл удирдамж гарган ажиллаж байна. Удирдамжийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас алба хаагчдад сургалт авах хүсэлт гарган 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нэгдсэн эмнэлэгийн нийгмийн ажилтан н.Өнөболд  “Архи түүний хор нөлөө”, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Хүрэлбаатар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хамтарсан сургалт зохион байгууллаа.

Бид бүхэн эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж архидалттай хүчээ нэгтгэн  нэгдмэл бодлого чиглэлтэй тэмцэж, нийгэм, хамт олны ёс суртахуун,  сэтгэл зүй, амьдралын хэв маягийг өөрчилж “Архигүй хамт олон” болох нь нийгмийн ухамсарт үйл хэрэгт томоохон хувь нэмэр болох юм.

Бүх байгууллага, хамт олон аливаа тэмдэглэлт ой, баяр ёслол, уулзалт, үдэшлэгийг архигүйгээр тэмдэглэх шийдвэр гаргаж, хэвшүүлэх, архины эсрэг “Архигүй хамт олон” уриа бүхий аян өрнүүлж, бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг бүх шатны байгууллагад хандан уриалж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс

scroll to top