“БУМБАТ” ХХК-Ы АЖИЛТАН, АЛБА ХААГЧДАД ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

120590435_259531685377379_4672457758594899634_n.jpg

            Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор Бор-Өндөр сумын 1 дүгээр багт худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг  “БУМБАТ” ХХК-ы 20 ажилтанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр  1 цагийн танхимын сургалт зохион байгууллаа.

          Сургалтаар “Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах сэдвээр мэдлэг олгож, “Анхаар” аппликэйшнийг танилцуулан ахуйн болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг бүхий 20 ширхэг гарын авлага, материал тарааж, баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж ажиллалаа. 

Хамтран ажилласан “Бумбат” ХХК-ны удирдлагууд, ажилтан, алба хаачдад ажлын өндөр амжилт хүсэе.

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс

scroll to top