БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ-ЫН ХАРЬЯА “БОР-ӨНДӨР” УУЛЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

nuur.jpg

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс, “Бор-өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тус хэлтсийн алба хаагчид  “Бор-өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн  200 метрийн гүнд байрлах далд уурхай, баяжуулах фабрик, аврах ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү танилцах аялалын гол зорилго нь уурхайн талбайд тохиолдож болзошгүй гамшиг ослын үед  гамшигтай тэмцэх ажиллагааг шуурхай зохион байгуулах,  мөн уурхайн аврах ангийн алба хаагч нартай  мэргэжлийн дадлага сургуулийг хамтран зохион байгуулах, туршлага солилцоход оршиж байгаа юм.  

Хамтран ажилласан “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн удирдлага, ажилтан алба хаагч нартаа баярласан талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэе.

БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

scroll to top