ГОЛД ОСОЛДСОН ИРГЭДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

106563353_2713706655614087_2086913881728944345_n.jpg

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг 1 дүгээр баг Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газар 3 иргэн  усанд живсэн тухай дуудлагын  дагуу эрлийн ажиллагаа 4 дэхь хоногтоо үргэлжилж байна.

Тодруулвал: Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг 1 дүгээр баг /аймгийн төвөөс баруун урд зүгт  96 км, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/-т  Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газар 3 иргэн  усанд живсэн тухай дуудлагыг 2020.06.26-ны өдрийн 19:18 цагт Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 70567101 утсаар дуудлагыг хүлээн авсан. Одоо эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Үндэсний аврах бригадын бүлгийн дарга, дэслэгч Д.Батчулуунаар ахлуулсан 10 алба хаагч, 1 автомашин, 1 моторт завь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын, Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга а/х Г.Ихбаяраар ахлуулсан 6 алба хаагч, 1 автомашин, 1 усны завь, 1 моторт завь,  Бор-Өндөр суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн захирагч, хошууч, Г.Мөнхнарангаар ахлуулсан 10 алба хаагч, 1 автомашин, Баянмөнх сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч, Б.Өлзийбаатар, эргүүлийн цагдаа, ахлах ахлагч, Т.Мижиддорж, 2 алба хаагч, 1 автомашин, Баянмөнх сумын Засаг даргын орлогч, Б.Золжаргалаар ахлуулсан 6 ажилтан, 1 автомашин, Ар гэрээс  30 хүн, 10 автомашин, 2 мотоцикл, 2 моторт завь-2, хөвөгч завь-1, Нийт 64 хүн, 15 автомашин, 2 мотоцикл, 2 моторт завь, 1 хөвөгч завьтай 2-3м-н гүнд 2 удаагийн шумбалт хийж  Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт 6км-т “Жаргалангийн зүүн үзүүр” гэдэг газраас 06 дугаар сарын 29-ний 16:00 цагт иргэн М-ийн  цогцосыг  олж, Баянмөнх сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч, Б.Өлзийбаатарт хүлээлгэж өгсөн. Усанд осолдсон 2 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Бор-Өндөр суман дахь Онцгой байдлын хэлтэс

scroll to top