ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

105962964_674760666409421_5468337541837024194_n-1.jpg

6 дугаар сарын 26-ний өдрийн байдлаар БАЛЖ , ОНОН ГОЛ / ДАДАЛ СУМ/ , ХУРХ ГОЛ / ӨМНӨДЭЛГЭР СУМ/ ҮЕРИЙН ТҮВШИНГ ДАВААД ҮЕРЛЭЭД БАЙНА.

Ойрын өдрүүдэд зарим нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орж байгаа тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Хэнтий аймаг 2020.06.25
Хэнтий аймаг 2020.06.25

Иймд гол мөрний сав эрэг дагуу суурьшиж нутагшиж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүсд үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.

1. Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
2.Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
3.Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
4.Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
5.Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс

scroll to top