ГАЛЫН АВТОМАШИНЫГ УСААР ХАНГАХ ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛЫН ДАЛД УСНЫ ЦЭГ /ГИДРАНТ/-ИЙН СУДАЛГАА, ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

104486783_2612043252349810_706861023084380878_n-e1592479341218.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Ус сувгийн удирдах газрын дарга нарын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр баталсан удирдамжийн хүрээнд Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй хамтран “Галын автомашиныг усаар хангах зориулалттай галын далд усны цэгт үзлэг, шалгалтыг зохион байгууллаа.

Бор-Өндөр сумын үйлчлэх хүрээнд ашиглагдаж байгаа 8, Уулын баяжуулах үйлдвэрийн нутаг дэвсгэрийн хүрээнд 12 гидрант байгаа бөгөөд энэхүү усны цэгийн судалгааг гаргаж, хэвийн үйл ажиллагааг хангуулснаар болзошгүй гал түймрийн үед усаар тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Хамтран ажилласан Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн инженер, техникийн ажилчиддаа талархал илэрхийлье!

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс

scroll to top