БОР-ӨНДӨР СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ЭМЧ, ЭМНЭЛЭГИЙН АЖИЛЧДАД ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

103746492_213500299661494_1342469512111036640_n-1-e1592386156456.jpg

2020 оны  06 дугаар сарын 16-ны  өдөр Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлэгийн эмч, эмнэлэгийн ажилчдад Гамшгаас хамгаалах  үйл ажиллагааны үндсэн ойлголт, Гамшгийн ангилал төрөл, үүсэх шалтгаан нөхцөл, Гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж сэдвүүдээр 1:30 минутын  танхимын сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

Танхимын сургалтыг Онцгой байдлын хэлтсийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Т.Мөнхжаргал,  гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Р.Мөнхдорж нар, тархалтын сургуулийг Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 1 дүгээр салааны захирагч, ахлах дэслэгч Ц.Батбаатар нар удирдан зохион байгууллаа

  Уг сургалтанд 30 эмч, эмнэлэгийн ажилчид хамрагдсан бөгөөд  эдгээр ажилчид гал түймэр, гамшиг ослоос өөрийгөө хамгаалах, ахуйн орчинд гал түймэр үүсгэхгүй байх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах аргад суралцаж, гал унтраагуул ашиглах дадлагад биеэр оролцлоо.

scroll to top